Мэдээлэл  
 
  СКАЙНЭТВОРК, СКАЙНЭТКОМ компаниуд ICT-EXPO-2009 үзэсгэлэнд хамтран оролцож байна  
 
Улаанбаатар хотод хамгийн өргөн тархсан шилэн кабелийн сүлжээний скайнэтворк компани болон түүний охин компани болох суурин утасны шинэ оператор скайнэтком компаниуд хамтран ICT-EXPO-2009 үзэсгэлэнд оролцож байна.

Хэрэглэгчээ дээдлэн ажилладаг эдгээр хоёр компани хамтран албан байгууллага болон шинэ барилга, шинэ орон сууцуудад зориулсан “ШИЛЭН КАБЕЛЬ ҮНЭГҮЙ СУУРИЛУУЛАХ АЯН“-ыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа ба уг аяны хүрээнд дараах урамшууллыг ICT-EXPO-2009 үзэсгэлэнгээс эхлэн хэрэглэгчдэдээ бэлэг болгон барьж байгаа юм байна.

Болзол: Хэрэглэгч та ip77 суурин утасны 2 дугаарын хэрэглэгч болохоор шийдсэн бол бид танд дараах урамшууллыг барьж байна. Үүнд:
• Шилэн кабелийн холболт үнэгүй
• Байгууллагын салбар хоорондын онлайн сүлжээны холболт үнэгүй
• Суурин утасны дугаар үнэгүй
• Суурин утасны эхний сарын суурь хураамж үнэгүй
• Интернэт эхний нэг сар үнэгүй (MCS, SKY C&C, MAGICNET компаниудаас интернэт авч болно)

Орчин үеийн мэдээллийн зуунд хэрэглэгчид шилэн кабелийг сонгож байна.
АЛДАЖ БОЛОХГҮЙ ХОВОР БОЛОМЖ
 
 
 
elab logo