Мэдээлэл  
 
  “ШИЛЭН КАБЕЛЬД СУУРИЛСАН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИИДЛҮҮД” СЭДЭВТ КОНФЕРЕНЦ БОЛЛОО  
 
 

Скайнэтком компани шилэн кабелийн сүлжээний Скайнэтворк компанитай хамтран мэдээллийн технологийн хамгийн найдвартай дэд бүтэц болох шилэн кабелийн агуулга, ач холбогдлын талаар хүмүүст нэгдсэн ойлголт өгөх зорилгоор 5 дугаар сарын 6-нд Кемпински Хаан Палас зочид буудалд уг хурлыг амжилттай зохион байгууллаа.

Мөн шилэн кабелийн сүлжээгээр дамжих интернэт, суурин утас, байгууллагын салбар хоорондын онлайн сүлжээ, хамгаалалтын камерын сүлжээ зэрэг мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Уг хуралд тус 2 байгууллагын хэрэглэгчдээс гадна хамтран ажилладаг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, барилгын салбарын төлөөлөгчид, улсын болон мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгчид оролцов.

 
 
 
elab logo