Мэдээллийн зууны Шинэ үеийн технологи болох Интернэт протоколд суурилсан суурин телефон утасны үндэсний оператор болох Скайнэтком ХХК нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий техник тоног төхөөрөмжийг ашиглан хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэж улмаар Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн тэр дундаа суурин холбооны салбарын хөгжилд шинэ үеийг авчрах зорилгоор 2007 оны 10 дугаар сард байгуулагдсан.
Скайнэтком компани нь өөрийн Netfone суурин утасны үйлчилгээгээ шилэн кабелийн бродбанд сүлжээгээр дамжуулан харилцаа холбооны цогц шийдэл хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой ба ингэснээр өнөөгийн уламжлалт зэс кабельд тулгуурласан зардал ихтэй харилцаа холбооны технологийг шинэ шатанд тодорхойлж, дэлхийн жишиг болсон суурин утасны хөгжлийн дараагийн үеийг нийт Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэн таниулах анхдагч суурин утасны оператор болж байна.
Технологи
Интернэт протокол( IP технологи)-д суурилсан шилэн кабелийн бродбанд сүлжээ нь дуу дүрс өгөгдлийг зайнаас хамаарахгүй өндөр хурдаар найдвартай дамжуулдгаараа онцлог бөгөөд энэхүү технологийг дэлхий нийтээр харилцаа холбооны суурин утасны салбарт нэвтрүүлэн ашиглах болсноор тус технологийг салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тодорхойлсон юм.
Скайнэтком компанийн хувьд Монгол улсын хэмжээнд интернэт протоколд суурилсан суурин утасны үйлчилгээг хэрэглэгчдэд анхдагч болон хүргэх хүндтэй үүрэг ноогдсон бөгөөд үүнийгээ амжилттай биелүүлэн, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн уян хатан үнийн бодлого бүхий чанартай үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна.